Thursday, December 22, 2011

zvrhend gerelteh od

Тэгэхэд намайг уучлаарай

.Алдаж онодог замбуулин дээр, ээ хөөрхий

Ахиад олдохгүй ганцхан заяа л байж дээ хө... (Дуунаас)

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Сөүл- Улаанбаатарын OM302 дугаар аялалын онгоц газардахад ажил албаар байнга ирж очиж байдаг хүмүүс тэгж л байдаг юм гэсэн шиг хэнэггүйхэн явахад, тэр жил Солонгост хараар ажиллахаар гараад энэ удаагын нислэгээр цаг бусаар буцаж ирж буй Төмөр хэмээх ид дунд насны эр замдаа бас ч гэж чамгүй балгасан бололтой, бага зэрэг гуйвлан алхахдаа өчнөөн олон жил сэтгэл зүрхээрээ мөрөөдөж шөнөд нь зүүдэлж, өдөрт нь ажлаа хийж байхад ч нүдэнд харагдаад байдаг хүслэн болсон эх орондоо, төрлөх Улаанбаатартаа ирж байгаа ч сэтгэл нь нэг л гундуу байлаа.

Төмөр одоо бол ер нь л орь ганцаараа гэж хэлэхэд хилсдэхгүй нэгэн бөгөөд цэл залуу явахдаа нэгэн бүсгүйд сайн болж хоёр биендээ сэтгэл алдарч явсан ч нэгэн жаахан үл ойлголцлоос болон хоёр биендээ тунирхаж явсаар нэг л мэдэхэд хорвоогын хорлонтой эргүүлгэнд хоёр тийшээ алслан шидэгдэж эргэж учирахгүйгээр төөрч одсоноос хойш нэг удаа хүнтэй гэрэлсэн ч таарч тохирсонгүй, удалгүй салсанаас хойш дахиж гэрлэж бараалж байсангүй, хоёр хөгшин нь бүр багад нь хорвоогын мөнх бусыг үзүүлсэн, төрсөн ганц ах нь Төмөрөөс өмнө дөнгөж ардчилал яригдаж эхэлж байсан тэр л үед гадагшаа гаран тэндээ гэрлэж харийн нутгийн хүргэн болсон болохоор арваад жилийн өмнө Сөүлд ирсэнээсээ хойш бараг л холбоо тасарсан гэж болох ганц нагац эгчийгээ л тооцохгүй бол үнэндээ монголд очих газаргүй хүн байлаа. Ганц бодол нь бол ямар нэгэн аргаар төрсөн ганц ахтайгаа холбоо барьж алсын хөгшин европ руу л ямар нэгэн аргаар гарах санаатай байлаа. Ядаж байхад энэ арав гаран жилд найз нөхөдтэйгээ ч холбоо тасарчээ. Төмөр онгоцонд суудал зэрэгцэж таарсан хорин хоёр, гурав орчим насны өөрийгөө Төөмөө гэж танилцуулсан оюутан залуутай элдвийг хөөрч явахдаа, анх харсан мөчөөсөө л эхлэн нэг л үзсэн царай санагдан “Хаана үзсэн царай байж таарах вэ? Яахын аргагүй л танил царай байх юм” хэмээн дотроо бодон тэнд, энд тааралдсан байж магадгүй гэсэн газрууд, тохиолдлуудаа тоочиж асуугаад ч урьд өмнө ер уулзалдаж яваагүй болох нь залуугын ярианаас ч илт болоход “Үгүй мөн, сонин юм даа. Яахын аргагүй л маш их танил дотно царай байх юм даа” гэж гайхширч явсан ч, цаг бусаар өөрийн эрхээр биш, өрөөлийн эрхээр нутаг буцаж яваадаа сэтгэл бага биш дундуур байсных сэтгэлээ засах нэрээр чамгүй балгасаар нэг л мэдэхэд гялтайж, хэрэвзээ онгоцны давчуухан, хэмжээтэй суудалд биш өөр хаа нэгтэй байсансан бол дөрвөн мөчөө тал тал тийш шидэн, өөрийн эрхгүй таван хошуу болон хувирах байсан ч, олон жил хүний нутагт хавчигдмал байдалд ажиллаж амьдарч сурсан тэр л зангаараа өөрт оногдсон хэмжээтэй дөрвөлжингийнхөө байж л болох хамгийн тохилог буюу суудлаа эцэст нь тултал налуулаад, (тэр нь ч хэдийхэн налах билээ дээ) хоёр гараа энгэртээ зөрүүлэн, өөрөөсөө өөр хэнд ч гай болохгүйгээр биеэ хураан хурхирч билээ. Сарын газрыг өдрөөр товчлогч онгоц гээч юм хэдий л удаа аж, нэг л мэдэхэд онгоц бууж Төөмөө, Төмөр хоёр зэрэгцэж явсаар угтан авагчдын хүлээлгийн танхимд орж ирэхэд Төөмөө:

-Төмөр ахаа, таныг хүн тосч байгаа юу? Хэрэв тосоогүй бол намайг ээж маань тосч байгаа, та биднээр хүргүүлчихгүй юу гэж асуухад Төмөр үнэндээ хаашаа, хэнийд ч очихоо мэдэхгүй байсан болохоор нэрэлхсэндээ:

-Найз нар маань тосч байгаа, баярлалаа гэж хэлэх үед Төөмөө:

-Өө, ээж маань энэ байна, та танилцаач Энхриймаа, энэ хүнийг Төмөр гэдэг юм, хүүгийнх нь аян замын танил гэх дуунаар Төмөр ээжийг нь сая л анзаарч харсанаа “Өө энэ чинь эрэгтэй л болохоос биш байгаагаараа Ээнээ яг тэр чигээрээ байна шүү дээ” хэмээн дотроо уулга алдан, өөрийн эрхгүй амаа ангайн гөлрөн зогсохуйд Төөмөөгийн ээж аль түрүүнээс хойш Төмөрийг ажиглан харж байсан бололтой, мөн л нам ширтэн зогссон байлаа. Хоромхон зуур харц тулгаран хоёр биенээ ширтэлцсэнээ сая ухаан орох мэт мэнд мэдэлцэн гар барилцаад арын хүмүүст зам тавьж өгөн хажуу тийш болох тэрхэн агшинд Төмөр амжин:

-Тэгэхэд намайг уучлаарай! гэж өчнөөн жил зөвхөн өөртөө, сэтгэлдээ хэзээ нэгэн цагт заавал хэлнэ дээ гэж бодож явсан гуравхан үгийг хэлэхэд: Энхриймаа ч:

-Үгүй ээ, харин чи намайг уучлаарай хэмээхүйд ганц ширхэг доголон нулимс хацрыг нь даган урсахыг Төмөрөөс өөр хэн ч анзаарсангүй ээ.



* * *



-За дүү охин, ахынхаа цагийг бүртгэчихээрэй гэх насаараа бол хорь дөнгөж л шүргэж яваа болов уу гэмээр орчин үед ид мода болж байгаа, үнэ ханш нь бүтэн сарын цалинг өлхөн нугалаад талийж өгөх гоёо, урд энгэртээ гүйдэг хөвүүр товч бүхий, томоо гэгчийн дөрвөлжин халаастай, мөрөвчтэй, “бананан” хэмээх дээгүүрээ хэлхийсэн хирнээ доошлох тусам нарийссан жинсэн өмд өмсөж, том захтай эрээн даавуун срочкан цамц захыг нь босгож дэрвийлгэн, “Шанхай” кет хөлдөө жийж, хамелон хэмээх солонгорсон нарны саравчин шилээр гоёсон шавилхан биетэй залууг хэлэхэд, тэтгэвэртээ гарчихаад нэг насаараа улсдаа ажиллан зүгээр сууж сураагүй тэр л зангаараа үйлдвэрийнхээ дарга, удирдах ажилтнуудаас гуйж, гувшсаар байгаад эргэж үйлдвэртээ цаг бүртгэгч хийж байгаа Нансал хэмээх нүдэнд дулаахан намбалаг авгай насны эрхээр муудаад саяхнаас зүүх болсон, дадал болоогүй ойрын харааныхаа шилэн дээгүүр давуулан харсанаа:

-Өө, Төмөр гуай юу... Төмөр, Төмөр... бэлтгэл цехийн Төмөр гуай, арван долоо нойл нэг, залуу хүн гэсэндээ ганц минутанд ажлаа дуусгаад, ус цасандаа ороод гялалзуулж байх шив дээ... хэмээн егөөдөн, жуумганаж цагруу хялайн цагийг нь бүртгэхдээ хойшлуулан 17:15 гэж бичээд, албархаг дуугаа өөрчлөн аминчхан байдлаар:

-Төмөр өө, миний дүү завтай бол эгчдээ нэг тус болооч. Энүүхэн замын хойд талын цэцэрлэгээс эмээгийн энгэрийн зүүлтийг аваад ирээч хө, анги нь “Янзага” бүлэг гээд оронгуут баруун гар талд чинь байгаа шүү, зээ хүүг маань Баатар гэдэг юм гэлээ. Төмөр:

-Нааяа эгчээ, танихгүй хаа хамаагүй хүнд өгөх юм болов уу даа? гэхэд Нансал гуай:

-Зүгээрээ, чи ажлынхаа пороомсог (пропуск- нэвтрэх үнэмлэх)-оо л үзүүлэхэд хоёр багш нь мэднэ гэснээр Төмөр дотроо цагаа тооцоолсоор амжих л юм байна гэж бодон гадагшаа гарлаа. Өнөөдөр орой долоогоос ангийнхаа хэдэн нөхөдтэй уулзахаас өөр онцын ажилгүй байсан болохоор аажуухан явсаар заасан ангид орон үнэмлэхээ үзүүлээд хүүг авбал огт бишүүрхсэнгүй тэгж л байдаг юм гэх шиг хээв нэг байх нь өөрийнх нь ажилладаг ээрмэлийн үйлдвэрийн залуус авсаар байгаад сурчихсан бололтой. Төмөр хүүгийн цэнхэр хормогчыг тайлан, гутлыг нь сольж байтал гэнэтхэн тахимруу нь нудраад авахад өвдөгөөрөө нахисхийн, санаандгүй байсан хүн чинь тэнцвэр алдан арагшаа хэн нэгэнд тээглэн дээгүүр нь даван годройтон унахад “Ээжээ!” хэмээн хэн нэгний уулга алдах, араас нь ёо ёо залгах, бас хүүхдийн часхийсэн уйлах дуу зэрэгцэх нь сонсогдов. Сандран босч юу болсоныг сэхээрвээс ард талд нь явган суугаад хүүхэд хувцаслаж байсан багш бүсгүйн хормой дээр санамсаргүй гишгэчихсэн байсныг нь мэдэхгүй гэнэт босохдоо хормойндоо татагдан унахдаа Төмөрийн тахимруу тохойлдож орхисоных Төмөр багш бүсгүйн дээгүүр даван унасан нь тэр байлаа. Хоёул ухасхийн боссоноо харц мөргөлдөхүйд Төмөр:

-Яанаа, уучлаарай! Та зүгээр биз? Гэхэд бүсгүй:

-Үгүй ээ, та намайг уучлаарай. Би л санаандгүй унахдаа таныг бас унагаж орхилоо хэмээн намуухан дуугаар хэлсэнээ:

-Ээ харлаа, та зүгээр биз?Наад шанхнаас чинь цус гарч байна, юу мөргөчихөв дөө… гэснээ хормогчныхоо халаасыг уудлан гоёмсог зурагтай алчуур гаргаж ирсэнээ:

- Аль вэ, нааш нь хэмээн шанхыг нь дарж, цусыг нь тогтоох гэхэд нь Төмөр өөрийн эрхгүй гарын аясыг нь дагуулан толгойгоо далжийлгахад:

-Хүүе, ямар бааштай эр вэ, нялх хүүхдээс ч долоон доор гээд зүүн гараараа, баруун шанхнаас нь барьж байж гоожсон цусыг нь уусгаж аваад шалбархайн цус нь тогтоход эргүүлээд халаасандаа хийх гэхэд нь Төмөр үг дуугүй алчуурыг нь гараас аван халаасалчихаад хүүг хөтлөн эргэлээ.

Нөгөө долоон цагт найз нартайгаа уулзах ч хаа байх вэ, бодолд нь саяын багш бүсгүй л эргэлдэн, шүлэг дуунд гардаг шиг дүрэлгэр, торомгор, давхраатай өөр юу юу ч гэдэг билээ дээ, тийм гоё үлгэрийн юм шиг гоё биш хирнээ өөрт нь зохисон бага зэргийн бүлцгэрдүү ч гэмээр энгүүн нүдний дулаахан харц, “Ээ харлаа, та зүгээр биз?” хэмээн настай хүн шиг, яг л өөд бологч муу ээж шиг нь энхрийлсэн гэмээр дуу алдалт, “Хүүе, ямар бааштай эр вэ, нялх хүүхдээс ч долоон доор…” хэмээн, яг л ээж шиг нь аяглан баруун шанхнаас нь тулж барьсан турь муутай гарны зөөлхөн хирнээ энхрийхэн, нэг л тийм гээд хэлчихэж чадахгүй анхилуун үнэр гээд ер санаанаас нь гарч өгсөнгүй. Хариад хоол цайгаа идэж уучихаад нөгөө алчуурыг угаахаар гаргаж ирвэл нууранд хөвөх хос хунгийн зураг байх агаад, тийм гэхийн аргагүй нэг л сайхан үнэр үнэртэх ажээ. Хүйтэн усаар сайтар нямбайлан угаан, толийтол нь индүүдэн өөрийнхөө өөрөөсөө ч харамлаад тэр болгон хэрэглээд байдаггүй, хаа нэг гадагшаа гарахдаа гангараандаа түрхдэг “Шипр” хэмээх одеклон уснаас харамгүй шингээсэн ч нөгөө нэг тийм гэхийн аргагүй нэг л сайхан үнэрийг нь гүйцэхгүй санагдсан ч, эргээд уулзах шалтаг, эрхийн үнэмлэх нь энэ бяцхан алчуурын учир сэтгэл ханамжтай байлаа.

Тэр өдрөөс хойш Нааяа эгчийг эргүүлдэн, хэд хэдэн удаа зээ хүүг нь авахаар цэцэрлэгт очиж багш бүсгүйтэй уулзсан боловч нэг л дотносох аргаа олсонгүй. Төмөр өөрийгөө тийм ч унж дорой нэгэн гэж боддоггүй, тэр нь ч ерөнхийдөө үнэн. Ажилтай бол ажилтай төрөлтэй, ажилд үнэн сэтгэлээрээ ханддаг, гялалзуур, ямарваа нэгэн хүн амьтантай хэл амаа ололцохдоо ч муугүй, тэр дундаа охид бүсгүйчүүдийг өөртөө соронзон адил татах алиа марзан, хөгжилтэй, эелдэг зантай, ер нь л хүний аргыг нь олж сурсан нэгэн боловч яагаад ч юм бэ, Энхриймаа гэгдэх тэр багш бүсгүйн дэргэд очихоороо л нэг л биш болчихоод байх ажээ.

Тэгж байтал нэг өдөр Ажилчдын соёлын ордонд, районы үйлдвэрүүдийн тэргүүний ажилчин залуучуудын туршлага солилцох уулзалт болж, дараа нь нийтийн цэнгээнт бүжиг болсоноор сая л Энхриймаатай дотносон танилцах боломж олдож билээ. Төмөр ерөөсөө багаасаа гитар хөгжим орцонд хангинуулж, томчуулд загнуулж өссөн бөгөөд хирэндээ эвлэгхэн дуулчихдаг, найз нөхөдтэйгээ боломж олдвол энд, тэндэхийн албан газруудын үдэшлэгт давхиж очоод сэнсэртэл нь вальс эргэчихдэг, заавал сурах арван цэнгээнт бүжгийг ч боломжын хийгээд сурчихсан байсан нь тэгэхэд аминд нь орсон юм. Үдэшлэг эхлээд аль хэдийн хагас цаг өнгөрсөн ч хий л бүжгийн аянууд яваад байна уу гэхээс биш, шууд гараад салхийг нь хагалаад явчих хүн байсангүй. Ядаж байхад нэг үйлдвэрээс сайндаа л хоёр гурван хүн гээд газар, газраас ирсэн дан таньж мэдэхгүй залуучууд битгий хэл, нэг үйлдвэрийнхэн ч байсан яг л тэгдэг юм чинь, бүгд л биеэ барин нэг гарчих гээд л, эргэж буцаад л байлаа. Энэ үед Төмөр үйлдвэрийнхээ нийлж дарвидаг хэдийг байхгүйд сэтгэл нэг л гонсгор, “Хэрвээ тэд байсан бол ч нийлж байгаад гарч хүмүүсийг халааж өгөхгүй юу” хэмээн харамсан бодовч, “Үгүй ер нь, яадаг юм бэ, одоо вальс л явбал дүүрсэн хэрэг, очиж чамайг урина даа” гэж зоригловч цаг нь болоход нэг л зүрх нь хүрэхгүй, хулгай нүдээр Энхриймааг хариулсаар л байлаа. Тэгсээр энд, тэндээс хоёр гурваараа залуус нийлэн зориг муутайхан ганц нэг манго татан байснаа яваандаа биес нь тавирч, овоо халаад ирсэн үед мань Төмөр сэм сэмээр ойртож, бараг дэргэд нь оччихсон байснаа зориглон Энхриймааг анх урих үед аль хэдийнээ “Сүүлчийн гурван бүжиг!” хэмээн зарлаж байж билээ. Ямартай ч сүүлчийн, сүүлчийн гэсээр дахиад дөрөв, таван ч бүжиг залуусын хүсэлтээр сунгаж бүжиглэхэд Төмөр, Энхриймаагаас холдсонгүй хамт бүжиглэсээр тэр оройг үдэж билээ.

Тэр явдлаас хойш хагас жил өнгөрчээ. Энхриймаа, Төмөр хоёр өдөр ирэх тусам улам л дотносож байлаа. Орой ажил тараад л Төмөр цэцэрлэгрүү харваж хүрнэ. Анхандаа Нааяа эгчийн зээ хүүг авах гээд ирдэг байсан бол сүүлийн үед элдэв арга саам хийн бултаж бухах болсон бөгөөд цаг бүртгэгч авгай ч өөрөө залуу халуун яваагүй биш, Төмөрийн насыг дайраад гараад ирсэн хүнийхээ хувьд цаад учрыг нь гадарлах болсон болохоор тэр бүрий Төмөрийг гуйгаад байхгүй болсон бөлгөө. Ганц нэг хүүхэд хувцасласан шиг худлаа, үнэн яриа дэлгэн суух нь элбэг бөгөөд хүүхдүүд эртхэн дууссан тохиолдолд аль нэг театр, ихэнхдээ газрын ойроор “Хөдөлмөр” кино театр орж шинэхэн кино үзэх, аль эсвэл тэнгэр сайхан байвал хоёр, гурван буудал ч хамаагүй зам даган элдвийг хүүрнэн алхах бөгөөд заримдаа арван есийн үйлчилгээний төвийн дундах усан оргилуурын дэргэдэх хэдэн сандлын нэг дээр ч юм уу, аль эсвэл хойшоо зам гаран голын далан дээр, эсвэл голын ширгэн дээр тухлан сууж, голын урсгал ширтэн юу ч ярихгүйгээр хоёр биесээ налан суух ч удаа бий. Ингэж хоёр гурван цагаар юу ч ярихгүй зөвхөн хоёр биенийхээ зүрхний цохилтыг олж сонсох гэсэн мэт өөр, өөрсдийн бодолдоо автан суучихаад, гэнэт орой болсоныг ухааран сүүлчийн автобусанд амжиж суухаар уралдан гүйсээр амжиж автобусанд сууж аваад хамгийн арын цонхон дээр арагшаа харан зогсцгоож, түрүүнд хэн нэгэн этгээд “Юу ч дуугарч болохгүй шүү” гээд амыг нь үдчихсэн мэт байснаа түрүүнд ярих ёстой зүйлээ амжуулж, гүйцээх шиг юу ч хамаагүй санаандаа орсон болгоныг амныхаа зоргоор хөөрөлдөж явсаар гэрийнх нь гадаа хүргээд жаал үнсэлцэж зогсоод, аав ээжээс нь нэг л сүрдэхийн учир тэгсхийгээд буцах замдаа шуударч, зам дагаж гүйсээр шөнийн тэн болгож гэрийн бараа харах нь олонтой. Уг нь ч Энхриймаа Төмөрийг аав, ээжтэйгээ танилцуулъя гэж хэд, хэдэн удаа хэлж, ятгасан ч мань эр нэг л зүрх нь алдан сүрдэж, “Юу юу ч болоогүй байж, яараад яах вэ, жаахан байзнъя” гэж цааргалсаар байгаа билээ. Уг нь ч Төмөр энэ “Юу юу ч болоогүй байж…” гэдэг дөрөвхөн үгээр “Чи намайг өөртөө ойртуулахгүй л байгаа шүү дээ” л гэж хэлээд байгаа хэрэг л дээ.

Цэцэрлэг

Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. 5-р сарын сүүлээр цэцэглэн анхилам сайхан үнэр нь тэр хавиар тархаж, хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв. Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа, хэлбэр галбиргүй гэнэ. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн, бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив. Нэгэн удаа цаст уулын оройд ургадаг цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа.
Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: "Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно." Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан, эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй ажээ.
Харин жижиг модонд түүний хариулт таалагдсангүй. Учир нь бусдыг сонсож, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Цэцгийн үрүүдийн хүсэлтийг сонсоод "Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгүй." гэжээ. Том мод үүнд нь дургүйцсэн боловч жижиг мод "Сайхан зүйл хэнд ч хор болохгүй. Сайхан бүхнээс зөвхөн сайхан зүйл бий болдог." хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бүхнээ хийж, хагас сүүдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гөвж байв.
Цэцэгс анхилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урьд нь үнэртэж байгаагүй үнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагүй зочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч, хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод орчныхоо хамгийн том мод болж, өдрөөс өдөрт бусдын хайрыг татах болжээ. Удалгүй цэцэглэн хашаандаа шинэ өнгө нэмэв. Гэтэл ганцаардан, жижгэрсэн нөгөө мод атаархсандаа хатаж эхэлжээ.

Эрчүүдийн дэлгүүр

Нэгэн хотод олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр нээгджээ. Тус дэлгүүр зургаан давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. Аль ч давхарт гараад, хаалгыг нээж, өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч хэрэв дээшээ давхар өгсвөл, доод давхар руугаа явах боломжгүй учраас зөвхөн гарах л дүрэмтэй.
Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ. Эхний давхарт байсан хаягийг уншвал:
Нэгдүгээр давхар: "Эдгээр эрчүүд ажил хийдэг."
Өнөөх эмэгтэй хаягийг уншаад дотроо бодож гэнэ. "За яахав. эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол арай л дээр юм. Гэхдээ дээд давхарт юу байгаа нь сонин байна" гээд бүсгүй дээш өгсөв.
Хоёрдугаар давхар: 'Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай".
Бүсгүй дотроо их баяртай байлаа. "Энэ ч сайхан л байна. Гэхдээ дээшээ юу байгаа бол?" гээд тэр дахиад дээшээ өгсөв.
Гуравдугаар давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай".
"Хөөх! Бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол?" гээд бүсгүй дахиад дээш өгсөв.
Дөрөвдүгээр давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг"
Бүсгүй: "Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшигтай юм бэ? Гэхдээ дээшээ бүр ч илүү юм байх ёстой доо" гээд бүсгүй дахин дээш өгсөв.
Тавдугаар давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, сайхан царай зүстэй, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй"
Бүсгүй: "Ээ бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?" гээд зургадугаар давхарт гарав.
Зургадугаар давхар: "Та энэ давхарт ирсэн 3456789012 дахь үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь "Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм. Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн танд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй!" гэжээ.

Бие даалт

Интернэт ямар хэмжээтэй вэ?
Интернэтийн хэмжээг тодорхойлж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэвэл энэ нь үргэлж өөрчлөгдөж тэлж байдаг. Өөрөөр хэлбэл өдөр бүр шинэ хүмүүс, шинэ систем нэмэгдэж байдаг. Жишээлбэл 1997 онд интернэтэд 30 сая компьютер холбогдсон бөгөөд түүнд 30 сая веб хуудас мэдээлэл байсны 82% нь Англи хэл дээр бичигдсэн байжээ. Гэтэл 1999 онд 1,000 сая веб хуудас ашиглах боломжтой байгаагийн 60% нь зөвхөн англи хэлээр бичигдсэн байна. Эндээс бид энэ хоёр жилд англиас бусад хэлтэй улс орнуудад интернэт хэрэглэх хүрээ илүү тэлсэн гэж дүгнэж болно. 2003 он гэхэд дээрх тоо 50% болно гэж таамаглаж байгаа юм.
Ажиллаж эхлэе
Интернэтэд холбогдох нь хялбархан боловч доорх алхмуудыг хийх шаардлагатай. Үүнд:
Нэгдүгээрт. Өөрийн ажиллаж амьдардаг нутаг дахь, таныг интернэтэд холбож түүний үйлчилгээгээр хангаж өгч чадах ямар нэгэн компанийг сонгож авах хэрэгтэй. Ийм компанийг Internet Service Provider (ISP – интернэтийн үйлчилгээ хангагч) гэж нэрлэдэг. Бид цаашид интернэтээр үйлчлэгч (ИҮ) гэж товчилж бичье. Интернэтээр үйлчлэгч компаниуд үнэ болоод үйлчилгээний чанараараа ялгаатай байж болно.
Иймд та өөрийн аль сайн гэж үзсэн ИҮ-ийг сонгон авах боломжтой. Жишээлбэл: Улаанбаатар хотод хэд хэдэн ИҮ компани байдаг. Ерөнхийдөө ИҮ нь Э-мэйл (электрон шуудан), вебд хандаж ашиглах, мэдээлэл татах болон илгээх, боломж, зарлал мэдээллийн бүлэгт нэгтгэх зэрэг үйлчилгээгээр хангадаг. Энэ бүх нэр томъёо болон үйлчилгээний талаар мэддэггүй бол та санаа зовох хэрэггүй. Харин, хэрэв таны сонгосон ИҮ энэ бүгдийг танд санал болгож чадахгүй байвал өөр компанийг хайх нь зүйтэй.

Ингээд ямар нэг ИҮ-ийг сонгож, үйлчилгээг тохиролцож гэрээ байгуулсан бол хоёрдугаарт компьютер дээрээ тохирох програмын системийг суулгах шаардлагатай болно. Ихэнхи тохиолдолд таны ИҮ танд тусалж, програмыг суулгаж тохируулга хийж өгдөг. Танд э-мэйл буюу цахилгаан шуудангийн програм болон вебтэй ажиллах ямар нэг програм зайлшгүй шаардагдана. Гэхдээ Монгол улсад бид гол төлөв IBM фирмийн персональ компьютер (PC), түүний програмын орчин Windows системийг хэрэглэдэг учраас энэ системийн Internet Mail (интернэтийн шуудан), Internet Еxplorer (интернэтийн хайгуулчин) зэрэг програм Windows системд суулгагдсан байдаг тул тэнд зохих тохируулга хийхэд хангалттай байдаг юм. Програмтай болсноор интернэтэд хандаж түүнийг ашиглахад бэлэн болдог юм.

Яаж интернэтэд холбогдож ажилладаг вэ?
Энэ нь маш энгийн. Гэртээ эсвэл ажлынхаа өрөөнд утас тавиулахад та цахилгаан холбоо компанитай гэрээ хийж, тэд танд утасны нэг шинэ дугаар өгч, таны утасны аппаратыг тэр дугаартай холбож өгдөгтэй адил, ИҮ компани таны компьютерт нэг дугаар хаяг өгсөн байдаг. Энэ дугаараар таны компьютер ИҮ компаний сервертэй холбогдож харьцдаг. Иймд интернэтийн ямар нэг програмыг ажиллуулах үед таны компьютер өөрийн дугаарыг эргэдэж, ИҮ-тэй холбогдсоноор та интернэтэд холбогдох юм. Гэхдээ интернэтийн ”Үндсэн шугам”-д хүрэхийн өмнө өөр өөр сервертэй олон холболтыг дамжих шаардлага гарч болно. Энэ замын талаар жирийн үйлчлүүлэгч бид бодох хэрэггүй юм.

Интернэтэд холбогдсон компьютерүүдийг эзэн (Hosts), Үйлчлүүлэгч (Clients) хэмээн хоёр бүлэгт хувааж ангилдаг. Интернэттэй байнгын холбоотой байж онлайн горимд (бусад компьютертэй ярихад үргэлж бэлэн) байдаг компьютер Эзэн болно. Бусад компьютерийг интернэтэд холбох, өөрийнхөө хатуу дискэн дээрх файлыг хүссэн хүнд дамжуулж өгөх замаар файлаар үйлчлэх хоёр үүрэгтэй эзэн компьютерийг сервер (Server -үйлчлэгч) компьютер гэж нэрлэдэг. Харин эзэн биш бүх компьютерийг Үйлчлүүлэгч ангид хамааруулна. Интернэтийн үйлчлүүлэгч компьютертэй хүн бүр
• • Электрон шуудан болох Э-мэйл илгээх
• • Файл татаж авах болон илгээх
• • Дэлхий дахины вебэд хандаж ашиглах боломжтой болдог.

Э-мэйл нь ямар нэг шуудан програм ашиглан хэн нэгэнд зурвас, захиа бичих болоод түүнийг түгээх хэрэгсэл болгож интернэтийг ашиглах боломж юм. Э-мэйл нь үнэгүй сул үйлчилгээ биш ээ, түүний үнэ нь ИҮ-ид төлж байгаа үйлчилгээний төлбөрт орсон байдаг. Таны илгээсэн захиа таны компьютерээс гарч эхлээд ИҮ-ид очно. Тэндээс эцсийн очих хаягт газар хүртлээ олон өөр эзэн компьютерийг дамжиж болно. Нэг эзэн компьютерээс нөгөөд дамжихад шаардагдах хугацаа нь энэ үед сүлжээ хир зэрэг ачаалалтай байгаагаас хамаарч янз бүр байна.

Файл тахах ба илгээх. Татах (Download) ба илгээх (Upload) гэдэг нь нэг зоосны хоёр тал шиг салшгүй ойлголт юм. Эзэн компьютерээс таны үйлчлүүлэгч компьютерт файл дамжуулж байгаа бол бид файл татаж байна гэж ярина. Харин эсрэг чиглэлд файл дамжуулахыг илгээх гэж ярина.

Дэлхий дахины вебэд хандах. Веб нь текст мэдээллийг орчин үеийн компьютерийн график (зураг) –ийн боломжтой хослуулсан хамгийн сүүлийн үеийн технологи юм. Төсөөлж болох бараг бүх сэдэвт хамаарсан мэдээлэл Веб дотор орсон байдаг. Иймд интернэтийн тусламжтай энэ мэдээллийг ашиглаж болно. ИҮ-ид залгагдсан тэр үеэс та ажиллахад өөрөөр хэлбэл интернэтийг ашиглахад бэлэн болдог. Юунаас эхлэх вэ? Гэсэн асуулт гарч ирнэ.
Вебтэй ажилладаг програмуудыг Web Browser- веб үзүүлэгч гэж нэрлэнэ. Ийм програм нь далайн давалгаан дээр гулгаж, нэг давалгаанаас нөгөө давалгаанд шилжин очиж байгаа адил вебийн нэг байрнаас нөгөө байранд шилжиж хэрэгтэй байрлал- мэдээлэлд таныг хүргэх зориулалттай байдаг. Ийм учраас бид цаашид (давалгаан дээр гулгах адил) веб дээр гулгах гэсэн үг хэрэглэе.

Вебтэй ажилладаг ямар ч програмыг ажиллуулж эхлэхэд нэг тодорхой веб хуудсыг автоматаар шууд үзүүлдэг. Өөрөөр хэлбэл интернэт дэхь тодорхой нэг байранд таныг аваачдаг гэсэн үг юм. Энэ байрыг танд эсвэл таны ИҮ-ид зориулан тохируулж сонгож авдаг. Жишээлбэл: Та ямар нэгэн их сургуульд ажилладаг бол веб програм эхлүүлэхэд тус сургуулийн веб хуудас гардаг байхаар тохируулж болно. Веб дээр гулгах үед олон сая вебээс очих веб ээ сонгож болно. Тэгэхдээ та хэрэгтэй сайтынхаа URL хаягийг мэдэж байх ёстой. Энэ тохиолдолд тэр байранд очих ялгаатай хоёр арга байдаг.
Цаашид энэ бүлэгт Микрософт (Microsoft) фирмийн интернэтийн програм дээр тулгуурлаж тайлбарлая. Бусад програмд гол төлөв ижил байх болно.

Нэгдүгээрт: Үндсэн цэсийн File | Opеn командыг сонгож түүний Open (нээх) цонхонд хаягийг бичиж өгнө.
Хоёрдугаарт: Цэсийн шугамын дор байгаа Address (хаяг) нэртэй цонхонд очих шаардлагатай сайтын хаягийг бичиж оруулна. Ингэхэд програм таныг тэр байрлалд хүргэнэ.


• Вэб хэрхэн ажилладаг вэ?
• Мэдээж Интернэтэд вэбийг vздэг ба vзvvлдэг гэсэн хоёр тал байна. Yздэг нь гэвэл олон сая интернэт хэрэглэгчид. Тэдэнд вэб vзэхэд зориулагдсан тусгай программ буюу Вэб Браузер (web browser) хэрэгтэй. Хамгийн алдартай вэб браузерууд гэвэл Internet Explorer, Netscape Navigator гэх мэт программнууд байна. Yзvvлдэг нь гэвэл энэ талаар арай жоохон илvv юм мэддэг нєхєдvvд, тэдэнд вэб Вэб Сервэр гэдэг программ хэрэг болно. Хамгийн алдартай вэб сервер программ гэвэл Apache байна.
• Вэб серверээс вэб хуудас vзэхийн тулд хэрэглэгч тухайн вэб хуудасны хаягийг буюу URL (Uniform Resource Locator)-г браузертаа бичиж оруулж єгч болно, эсвэл єєр хуудасан дээр байгаа тухайн хуудасны холбоос (link) дээр дарах ёстой. URL гэхээр гайхаад байх явдалгvй ер нь интернэтэд байгаа бvх л юмны хаягийг гадаад хэлээр бол URL гэж нэрлэнэ.
• Та дараах зураган дээрээс Вэб браузер ба Вэб серверийн тухай ойлголтоо бататгаж болно.

• За арай илvv нарийн ширийн зvйл гэвэл, хэрэглэгч ямар нэгэн вэб хуудас vзэх хvсэлт тавихад, вэб браузер нь тэр хуудас нь байгаа вэб сервер лvv request for a page буюу тэр вэб хуудасыг єгєєчээ гэсэн дохиог HTTP (Hypertext Pransfer Protocol) гэдэг хэлээр явуулна. Тэр дохио нь дараах гурван хэсэгээс бvтнэ:
• - Request line. GET гэдэг коммандаар эхэлнэ, ямар вэб хуудас хэрэгтэй байгаагийнхаа хаягийг, мєн хэрэглэгчийн браузер нь HTTP-н ямар хувилбарыг ойлгох чадвартайг заасан хэсэг.
- Request header. Энэ хэсэг дэх мэдээлэл нь optional буюу сайн дурын шинж чанартай, жишээ нь ямар вэб браузер хэрэглэж байгаа, он сар єдєр, хэрэв уг авахыг хvссэн хуудас нь нууц vг password-р хамгаалагдсан бол зохих нууц vг нь гэх мэт мэдээлэлийг энэ хэсэгт явуулна.
- Request body. Хэрэглэгч ямар нэгэн форм бєглєсєн буюу тvvнтэй тєстэй vйлдэл хийсэн бол тэр мэдээлэлvvд нь энэ хэсэгт орж сервер лvv явна, энэ хэсэг нь мєн л optional.
• Дараах зураган дээр HTTP 1.1 хувилбар ашиглан вэб хуудас хvсэж байгаа дохиог харуулав.

• За вэб сервер энэ хvсэлтийг нь хvлээж аваад, хариултыг нь бас л HTTP гэдэг хэлээр нь явуулна. Тэр хариулт нь дараах гурван хэсэгээс бvтнэ, сvvлчийх нь л зайлшгvй шаардлагатай, эхний хоёр нь optional.
• - Response status. Серверийн хэрэглэсэн HTTP хэлний хувилбарын дугаар, уг хvссэн хуудас нь олдсон эсэх талаарх код (ж: 200 гэж байвал олдсон, 404 гэж байвал хvссэн хуудас нь явууласан хаяган дээр байгаагvй г.м.), энэ кодныхоо текст хувилбар гэх мэт мэдээлэлийг энэ хэсэгт ирvvлнэ.
- Response header. Энэ хэсэгт бас л сайн дурын шинж чанартай баахан мэдээлэл явуулна, жишээ нь
- Response body. Хvссэн вэб хуудас нь энэ хэсэгт ирнэ.
• Дараах зураган дээр ємнєх зурагт vзээлсэн вэб авах хvсэлтэнд ирvvлж байгаа хариултыг vзvvлэв.

• Response body íü ÿìàð ÷ ôîðìàòààð áàéæ áîëíî, ýíý óäààä HTML õóóäàñ èðvvëæ áàéíà, åð íü èõýõíäýý HTML áàéäàã. Ãýâ÷ çàðèì òîõèîëäîëä Microsoft Word Document, Adobe PDF ãýõ ìýò ººð òºðëèéí ôîðìàòòàé áàéæ áîëíî. HTML ãýäýã íü hyper text mark-up language гэсэн vг бєгєєд, анх вэб-г зохиохдоо, CERN энэ хэлийг бас хамтад нь зохиожээ. Уул нь олон улсын стандартын IETF байгууллагаас HTML-н стандардыг гаргасан боловч, Microsoft, Netscape хоёр браузерынхаа шинэ хувилбарыг гаргах болгондоо шинээр янз бvрийн зvйлсийг HTML-д нэмээд байдаг тул HTML хэл нь байнга єєрчлєгдєж байгаа болно.

Монголын Интернэт Маркетинг Хөгжлийн Холбоо ТББ байгуулагдлаа


Монголын интернэт маркетингийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх эрхэм зорилготой Монголын Интернэт Маркетинг Хөгжлийн Холбоо ТББ байгуулагдлаа.

Бидний зорилго:
1. Монголын интернэтийн сурталчилгааны нэгдсэн агентлагийг бий болгож хөгжүүлэх
2. Монголын бизнесийн орчинд интернэтийн хэрэглээ, ашиглалт, хөгжүүлэлтийг сайжруула
3. Вэб сайт эрхлэгчдийн нэгдсэн хамтын ажиллагаа, эрх ашгийг хамгаалах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
4. Интернэт санал асуулгыг хөгжүүлэх, соёлыг төлөвшүүлэх
5. Вэб сайт хөгжүүлэгчдийг дэмжих, хамтран ажиллах, холболтын үйл ажиллагаа явуулах
6. Бусад интернэт маркетингийн үйлчилгээг үзүүлэх


“МИМХХ” ТББ-ийн удирдлагын баг

“МИМХХ” ТББ-ийн тэргүүн

Б.Билэгтсайхан, Бизнес мэдээллийн сан www.bizdata.mn вэб сайтыг үүсгэн байгуулагч, Мэргэжлийн маркетингийн судалгааны “Эм Ай Си Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Гишүүдээр томоохон сайтуудын эрхлэгчид байдаг.


“МИМХХ” ТББ-ийн үзүүлж буй үйлчилгээ

1. Гишүүн өндөр хандалттай топ 40 сайтаар нэгдсэн сурталчилгаа байршуулах үйлчилгээ
2. Танай байгууллага ТББ-ийн www.eMarketing.mn сайтаар санал асуулгыг богино хугацаанд, хямд зардлаар авах боломжийг олгоно.
3. Масс мэйл явуулах үйлчилгээ
4. Вэб сайт хийх, хөгжүүлэх үйлчилгээ
Software, Internet, Information Technology news, Google adsense tips




Монголын Интернэт: Америктай холбогдов
1995 оны маш хүйтэн өвөл болж байлаа. Бид ч ажилдаа улайрч, өвлийн хүйтэн өдрүүдийг анзаарах завгүй, дор бүрнээ сервэр, программ хангамж, кабель, тоног төхөөрөмжтэйгээ ноцолдож, олонх маань ажил дээрээ хонож байв.
Хэдийгээр бид өөрийн PC-mail гэгдэх и-мэйлийн үйлчилгээгээ эхлүүлээд бараг гурван жилийн нүүр үзчихсэн байсан боловч Америктай шууд холбогдсон, 24 цагийн тасралтгүй ажиллагаатай сансрын холбооны сүлжээ байгуулан Интернэтийн онлайн үйлчилгээ эхлүүлнэ гэдэг бараг л зөгнөлт зохиол биелж байгаа мэт тэр үед надад санагдаж байсан юм.
Юм болгон маш үнэтэй байлаа. Америк руу утсаар 1 минут ярихад 5 америк доллар гардаг байв. Тэгээд ч бүх дуудлага зөвхөн Москвагаар, зарим үед орос оператороор дамжин, гар ажиллагаагаар, бүр урьдчилан захиалж, хүлээж байж хийгддэг байв. Бид Америкаас худалдаж авсан сансрын холбооны антенаа суурилуулж, тохируулга хийхийн тулд олон шөнийн турш байшингийнхаа дээвэр дээр хэдэн цагаар ээлжлэн зогсоцгоож, америкийн талын инженерүүдтэй утсаар ярих бүртээ эсвэл цонхоороо хашгиралдаж, эсвэл шатаар дээш доошоо гүйлддэг байв. Гар утас гэдэг зүйл нь Монголд ирээгүй байлаа.
Америкийн цагийн ялгаанаас болж бид шөнийн цагаар л гол ажлаа амжуулдаг байв. Зарим шөнө утсаар ярихад 1000 доллар гарч ёстой “шатна” гэдэг нь болж сандаргаж байлаа. Тэр үеийн Монголд 1000 доллар бол маш том хөрөнгө байсан юм.
Монголд мөнгө ховор байсан цаг. Алдарт “Алт дилерийн” гэгдэх хэргээс болж Монгол улс валютийн бараг бүх нөөцөө алдчихаад сэхэж амжаагүй, зөвхөн донор орнуудын тусламжаар эрчим хүчээ тасалж гал алдчихалгүй, данс нь бүрэн улайчихалгүй явж байв.
Бид төрөл бүрийн арга замаар хөөцөлдөж байж ХОТШ банкнаас 50 мянган долларыг 6 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэйгээр зээлдэн авч сансрын холбооны тоног төхөөрөмжүүдээ авсан юм. Бидний хэн маань ч урьд нь ийм их мөнгө зарцуулж үзээгүй, сарын 4.8 хувийн хүү гэж ямар их өндөр эрсдэл болохыг ч мэддэггүй байв.
Миний сэтгэлийг хамгийн ихээр зовоож байсан зүйл бол тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэл байлаа. Мөнгө хүрэхгүй учир зөвхөн хэрэгтэй төхөөрөмж бүрээ ганц нэг ширхэгээр, сэлбэг хэрэгсэл гэхээр зүйлийг бараг аваагүй байв. Хэрэв ямар нэгэн төхөөрөмж гацаад сэлбэг хэрэгтэй болбол Америк руу захиж, тэр нь сар хагасын дараа л арай гэж ирж амждаг байв. За яахав, сар хагасыг хүлээе гэж бодоход тэр бүх хугацаанд сансрын холбооны шугам сул зогсож бид бүрэн дампуурах аюултай байлаа.
Олон сар хөөцөлдөж, олон өдөр шөнө техникийн бичиг баримт уншиж, туршилт хийж ажилласны эцэст Монгол-Америкийн сансрын шууд холбооны шугам маань ажиллаж эхэллээ. Америкийн ПанамСат-4 хиймэл дагуулаар дамжин Монгол улс АНУ-ын Калифорни мужтай шууд холбогдов. Зөвхөн Москвагаар дамжин гадаад орнуудтай холбогддог байсан он цаг солигдлоо. Үүнийг бид өөрсдөө, Монголын хувийн нэгэн жижиг компани санаачлан хийж том амьдралаа эхэлсэн юм.
Сансрын холбооны шугам бол одоохондоо бас Интернэт биш байлаа. Интернэтийн сүлжээнд холбогдож бүх үйлчилгээгээ эхлүүлэх дараагийн чухал алхам биднийг хүлээж байв. Олон чухал, хэцүү сорилтууд, заримдаа инээдтэй, бас эрсдэлтэй үйл явдлууд үүний дараа үргэлжилсэн юм.
Хамгийн анхны интернэт хэрэглэгч хэн бэ?
1969 оны 10-29 нд Charly Kline UCLA –аас анхныхаа илгээлтийг хийж Stanford –ын судалгаа шинжилгээний институтэд холбогдохыг хүсчээ. Холболт амжилттай болж тэрээр анхны хэрэглэгч болсон.
Тэр үеийн интернэт хэрэглэгч нь компьютерийн мэргэжилтнүүд, инженерүүд, эрдэмтэд болон номын санчид байлаа. Тэд хувийн болон албаны ганцаарчилсан компьютергүй байсан учраас нэгдмэл сүлжээ бүхий тогтолцоонд суралцаж байсан. Интернэтийн тухай ярихад Э-шууданг дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Анх 1972 онд BBN-ы Ray Tomlinson @ тэмдэгтийг өөрийн гэсэн нэр хаягыг тэмдэглэн ARPANET –д гаргаж ирсэн. Санал гомдлын “хүсэлт” тухай бичиглэл нь яван явсаар Э-шуудан болж хэн хүний хэрэглээ болжээ. 1981 онд BITNET (Because it’s network) нь боловсролын талд тулгуурлан бүх нийтийг интернэтээр хангаж ирсэн. 1986 онд АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сан NSFNET байгуулж түүнд зориулан өндөр хурдтай интернэт шугам татжээ.
Энэ бүх интернэт шугам сүлжээг эхлээд бизнесийн зорилготой биш хэрэглэгч гэсэн үүднээс хандан хийдэг байжээ. Эдгээр сүлжээ өргөжихийн хэрээр хэрэглэгчдийн тоо ч ихэсч эхэлсэн энэ нөхцөл байдал нь нэтийн хурд нөхцөл байдалд хүндрэл үзүүлж эхэлснээр 1989 онд номын сангуудыг хэрэглэхэд хялбар болгон шахаж кодчлох, командуудыг зохиож эхэлсэн.
1990 оны эхээр ихэнх улс орнууд хоорондоо холбогдон асар том цар хүрээ бий болсоор, анхандаа боловсрол, шинжлэх ухааны зорилгоор ашиглагдаж байсан.
Сүлжээ маань улс улстай холбогдож үүнийг дагаад жижиг бизнесүүд өсөн хөгжин сүүлдээ худалдааны чанартай болсон.
Хамгийн анх Delphi үндэсний худалдааны цахим үйлчилгээг интернэтээр цацаж эхэлсэн. Ингээд 1995 оны 5 сар гэхэд худалдааг хориглосон хүчин зүйлс байхгүй болсон ингээд эцэст нь хэлэхэд интернэт сүлжээнд төв гэж байхгүй нэг нь нөгөөгөө бий болгосон олон олон сүлжээний цогц болж хувирсан. Иймээс хэрэглээ болсон энэ зүйл устаж үгүй болохгүй харин ч бүүр хурдан дэлгэрэн хөгжих нь гарцаагүй юм.

Wednesday, December 21, 2011

амжилтын түлхүүр

Амжилтын түлхүүр

Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг… Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.

mmmmk